Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт болов

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Берлин хотноо боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаар германы 2 иргэн,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт болов
Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт болов. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Берлин хотноо боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаар германы 2 иргэн, Монголын 3 иргэн Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд манай уран бүтээлчдийг олон улсын үзэсгэлэн, наадамд оролцуулах, язгуур урлагийн хамтлагийн тоглолтыг тус улсад зохион байгуулах, олон нийтэд сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Монгол Улсыг сурталчилж буй үйл ажиллагааны чиглэл болоод цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар Соёлын элч нар уулзалтын үеэр ярилцав. Түүнчлэн, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нар хоорондоо нягт холбоотой хамтран ажиллах, цаашлаад дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Соёлын элч нарыг нэгтгэсэн олон нийтийн сүлжээний нэгдсэн платформыг бий болгох зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хуваалцах