Монгол Улсын туршлага дэлхийд үлгэр жишээ үзүүлж байна
"Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай" ажлын хэсгийн наймдугаар хуралдаан Нью-Йорк хотноо хуралдаж байгаатай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал болон сонгуулийн туслалцааны Олон улсын институт, Олон улсын Парламентын холбоотой хамтран "Ардчилсан за
Мэдээллийн алба

"Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай" ажлын хэсгийн наймдугаар хуралдаан Нью-Йорк хотноо хуралдаж байгаатай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал болон сонгуулийн туслалцааны Олон улсын институт, Олон улсын Парламентын холбоотой хамтран "Ардчилсан засаглалыг хэмжих нь" арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Олон улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Жонсон, Ардчилал болон олон улсын сонгуулийн туслалцааны институтээс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын ажиглагч М.Томмасоли, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч нар оролцлоо.
Байнгын төлөөлөгч О.Оч ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг дэмжих болон авилгатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлсэн байна. Иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрч байгааг мэдээлэв.
2005 онд Монгол Улс засаглалыг сайжруулах нь хүний хөгжлийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгуур нөхцөл болохыг онцолж, ардчилсан засаглал, хүний эрхийг дэмжихэд чиглэсэн Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг баталсан дэлхийн анхны орон болсныг төлөөлөгчид онцлон тэмдэглээд, Монгол Улсын ололт амжилт, туршлага нь дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж байгааг тэмдэглэж байв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсанаар ардчиллын асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад тусгахад чухал түлхэц үзүүлэх бөгөөд энэ үйлсэд Монгол Улс нь идэвхитэй манлайллыг ханган оролцож байна.


















