Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын өсөх идэр начир Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан цол хүртлээ

Ингэснээр Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын өсөх  идэр начир Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан цол хүртлээ
Монгол Улсын өсөх идэр начир Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 383 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран зохиосон даншиг наадам өчигдөр боллоо.

Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Монгол Улсын өсөх идэр начир Ч.Хөхчирэнгэр түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Г.Гантулга нар шалгарсан юм.

Ингэснээр Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртлээ.

Сонирхуулахад, дээрх барилдаанд Монгол Улсын аварга, арслан, гарьд цолтой нэг ч бөх зодоглоогүй юм.

Хуваалцах