Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болов

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болов
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болов. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Комиссын монголын хэсгийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, унгарын хэсгийг Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола нар тус тус тэргүүлэв.

Уулзалтын үеэр хоёр орны уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах тухай болоод худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын талаар санал солилцов. Мөн Унгар Улсын Засгийн газраас олгох 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сонгино дахь Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн технологийн шинэчлэл хийх яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.

Хуваалцах