Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум энэ сард болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг энэ сарын 7-8-нд Монгол -Японы төвд зохион байгуулна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум энэ сард болно
Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум энэ сард болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг энэ сарын 7-8-нд Монгол -Японы төвд зохион байгуулна.

Монгол Улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтсоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоотой хамтран уг форумыг зохиож байгаа юм.

Форумаар хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт түлхүү хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилт агуулжээ.

Тус форумд Япон улсын олон улсад нэр хүндтэй, анагаах ухааны салбарын тэргүүний 20 их сургуулийн төлөөлөгч болон өндөр технологи нэвтрүүлсэн орчин үеийн эмнэлгийн цогцолборын захирлууд урилгаар оролцоно.

Хуваалцах