Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалтТокио хотод эхэллээ

Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт Токио хотноо эхлэв. Тус зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, японы талаас Эдийн засаг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалтТокио хотод эхэллээ
Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалтТокио хотод эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт Токио хотноо эхлэв. Тус зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны дэд сайд Х.Сэки нар ахлаж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, СЯ, Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд, японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам, Гадаад хэргийн яам, ЖАЙКА, ЖЕТРО, Япон-Монголын эдийн засгийн хороо, Хоккайдо Монголын эдийн засгийг харилцааг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагууд, хоёр орны хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Хуваалцах