Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ
Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байна.

Энэ технологи нь өнгөрсөн сард болсон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан "Agripreneurship Challenge" тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлсэн байна.

Монгол хонины ноос нь хортой хийн нэгдлүүдийг 94-96 хувь шүүдэг нь нотлогдсон. Залуус хонины ноосны өөрийн чанарыг илүү сайжруулж, Монголдоо Солонгосын лабораториор баталгаажсан фильтр үйлдвэрлэж эхлээд байна.

Хуваалцах