Монгол залуус “Шилэн хорготой зогсоол” зохион бүтээжээ
Нийслэлийн Багануур дүүргийн ЦМҮйлдвэрийн хэсэг залуус энэхүү шилэн хорготой автобусны зогсоолыг бүтээсэн байна. Энэхүү зогсоол нь зуны аагим халуунд хүйтнээр сэрүүцүүлэх, өвөл халуунаар дулаацуулах үүрэгтэйгээр иж бүрдлээр автоматжлагдан тоноглогджээ.
Мэдээллийн алба

Иргэд, олон нийт автобусны буудал дээр өөр өөрсдийнхөө чиглэлийн автобусыг хүлээн өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд тухгүйхэн зогсдог үе удахгүй ард хоцрох бололтой.
Учир нь Монгол залуус автобусны шилэн хорготой буудал зохион бүтээжээ. Нийслэлийн Багануур дүүргийн Цахилгаан машин үйлдвэрийн хэсэг залуус энэхүү шилэн хорготой автобусны зогсоолыг бүтээсэн байна. Энэхүү зогсоол нь зуны аагим халуунд хүйтнээр сэрүүцүүлэх, өвөл халуунаар дулаацуулах үүрэгтэй бүхий иж бүрдлээр автоматжлагдан тоноглогджээ.
Зуны бороотой, өвлийн шуургатай өдөр ая тухтайхан автобусаа хүлээн зогсох бололцоотой болсон тус шилэн хорготой буудлыг хотын зохих удирдлагууд онцгойлон анхааралдаа аваасай гэж хүсэх иргэд олон байна.
Тиймээс иргэдийг залхаасан болсон, болоогүй рекламын самбар болчихоод байгаа автобусны буудал халаагаа өгөх цаг ч болжээ.


















