Монгол залуусыг урсгал сөрж явсан гэв
Дүгнэлтээр тэд Мерседес маркийн авто машинтайгаа урсгал сөрж явсан бөгөөд ачааны авто машины жолооч буруугүй болохыг тогтоожээ.
Мэдээллийн алба


Энэ сарын 14-ний өдөр Францийн Орне мужид Монголын дөрвөн иргэн амиа алдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэднийг замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээн зарим хэвлэлээр гарсан. Харин хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр согтууруулах ундаа илрээгүй байна. Мөн дүгнэлтээр тэд Мерседес маркийн авто машинтайгаа урсгал сөрж явсан бөгөөд ачааны авто машины жолооч буруугүй болохыг тогтоожээ.
Энэ талаар гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд “Хүний нутагт хол замд авто машин жолоодон явж ажиллах зэрэг хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг. Ингэж байж л ар гэрийнхэндээ мөнгө явуулдаг. Ажлаа дуусгаад, хол замд авто машин жолоодож ядарснаас ийм хэрэг гарсан байх” гэж ярьжээ.



















