Монголбанк 4 дүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2022 оны 4 дүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм.
Мэдээллийн алба

4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.