Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банкууд оролцдог.
Мэдээллийн алба

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банкууд оролцдог. Харин энэ удаа тус банк 1781.00 төгрөгийн хаалтын ханшаар 27.6 сая ам.доллар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.


















