Монголбанкинд алтаа тушаавал валютын нөөц нэмэгдэнэ
Монголбанк дахь алт тушаасан байдал өнгөрсөн онтой харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн байна.
Мэдээллийн алба

Монголбанк дахь алт тушаасан байдал өнгөрсөн онтой харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ нь ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Монголбанкинд алтаа тушаавал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, тушаагаагүй бол 10 хувь байхаар батласан. Алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэж эдийн засаг сайжрахад нөлөөлнө гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хэлж байна.
Оюутолгой компани жилдээ 20 тонн алт олборлодог бол бусад компаниуд 16-20 тонн алт тушаах боломжтой юм байна. Ингэснээр валютын ханшийг тогтворжуулж чадна гэдгийг тэрээр мөн хэллээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй яриаг хүргэе.


















