Монголбанкинд тушаах алтны хэмжээ 1.8 дахин нэмэгджээ
Уул уурхайн яамны зүгээс энэ оны гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг оны эхээр танилцуулсан. Уг төлөвлөгөөнд дурдсанаар манай улс энэ онд 31.6 тн алт үйлдвэрлэж, улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм. Экспортын хувьд 1.290 сая ам.доллар бүхий 26.
Мэдээллийн алба

Уул уурхайн яамны зүгээс энэ оны гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг оны эхээр танилцуулсан. Уг төлөвлөгөөнд дурдсанаар манай улс энэ онд 31.6 тн алт үйлдвэрлэж, улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм. Экспортын хувьд 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн алт байхаар тооцсон.
Тэгвэл өнгөрсөн сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанкинд 2.040 кг алт тушаасан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Монголбанкинд 1134.5 кг алт тушааж байжээ. Уг үзүүлэлтүүдийг холбогдох албаны хүмүүс ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдалтай холбон тайлбарлаж байгаа юм.


















