Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг хүргүүлжээ

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах тухай саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг хүргүүлжээ
Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс, тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах тухай саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.

Хуулийн дагуу Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой байтал хангалттай сайн ажиллаж чадаагүй учраас өнөөдөр валютын ханш өссөн хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн энэхүү төгрөгийн үнэгүйдлээс болж эдийн засгийн хямрал болж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй хэмээн үзжээ.

Хуваалцах