“Монголчууд: Социалист бүтээн байгуулалт” ном уншигчдын хүртээл боллоо
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Монголчууд цувралын VI боть “Монголчууд: Социалист бүтээн байгуулалт (1960-1989)” ном уншигчдын хүртээл боллоо.
Мэдээллийн алба

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Монголчууд цувралын VI боть “Монголчууд: Социалист бүтээн байгуулалт (1960-1989)” ном уншигчдын хүртээл боллоо.
“2010 оноос эхэлсэн “Монголчууд” төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас эхлэн 1990 оныг хүртэлх монголчуудын түүхийг харуулсан “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал (Нэн эртнээс XII зууны эхэн)”, “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII зууны II хагасаас XVII зууны эхэн)”, “Монголчууд: Харийн тамган доорх нүүдэлчид (XVII-XX зууны эхэн)”, “Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)”, “Монголчууд: Нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” гэсэн таван боть бүтээл гараад байсан юм.
Тэгвэл дээрх цувралын сүүлийн ботид 1960 оноос Монгол Улс гурав дахь Үндсэн хуулиа баталж, мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан болон өөрчлөн байгуулалтын өмнөх цаг үеийн түүхийг өгүүлжээ.


















