Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчуудын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ

Манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа архины хамааралтай иргэдийн эмчилгээний үр дүн дэлхий нийтийнхтэй харьцуулахад сайн байгааг мэргэжлийнхэн хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчуудын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ
Монголчуудын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа архины хамааралтай иргэдийн эмчилгээний үр дүн дэлхий нийтийнхтэй харьцуулахад сайн байгааг мэргэжлийнхэн хэллээ. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал, нийгмийн байдлаас шалтгаалж эргээд архинд орох, эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол олон байна.

Наркологийн төв эмнэлэг сэтгэл заслын архины эмчилгээ хийж байгаа талаар тус эмнэлгийн сэтгэл засалч эмч, Клиникийн профессор н.Бямбасүрэн ярилаа.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэж гарсан байдаг. Үүнийг 2009 оныхтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн тоо юм. Тиймээс архины хэрэглээг бууруулахын тулд төрөөс анхаарах шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Хуваалцах