Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд амьдардаг солонгосчуудад сэрэмжтэй байхыг анхааруулав

Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ хандаж аюулгүй байдлын зөвлөгөөг өөрийн сайтаараа дамжуулан хүргэжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд амьдардаг солонгосчуудад сэрэмжтэй байхыг анхааруулав
Монголд амьдардаг солонгосчуудад сэрэмжтэй байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ хандаж аюулгүй байдлын зөвлөгөөг өөрийн сайтаараа дамжуулан хүргэжээ. Уг зөвлөмж нь “Монголын далбааг буруу тийш нь харуулж өлгөсөн, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд зүй бус зүйл хийсэн, буруу шүүсэн зэрэг асуудлаас үүдэн Монголд шуугиан өрнөж, иргэд нь солонгосчуудад ихэд бухимдаж байна. Иймд Монголд байгаа солонгос иргэд орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудмаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа далдалж, нүдний шил зүүхийг анхааруулж байна” гэсэн утгатай ажээ.

Хуваалцах