Монголд бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна
Тэгвэл худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарчээ.
Мэдээллийн алба

Монголд бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Тэгвэл худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарчээ.
Цаашид татварын таатай орчин, хүртээмжтэй байдлыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах нь чухал байна гэж аж ахуйн нэгжүүд онцолжээ.
Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарсан ч ажиллах хүчний хомсдол хэвээр, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэх судалгааны дүн гарсан байна.
Энэ бүх асуудлаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нартай уулзах үеэрээ онцолжээ.
Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлсэн байна.
Мөн төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжлахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлжээ.
Эхлээд Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогтын ярианд анхаарлаа хандуулъя. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.
Mongolian National Radio · Монголд бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна


















