Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монголд ган хайлуулах үйлдвэр барина

“Бэрэн" групп Монголд ган хайлуулах үйлдвэр барих гэж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд ган хайлуулах үйлдвэр барина
Монголд ган хайлуулах үйлдвэр барина. Зураг: МҮОНРТ

“Бэрэн" групп Монголд ган хайлуулах үйлдвэр барих гэж байна. Тэд Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр барих үйлдвэрийн тоног төхөөрөмжийг инженерийн ажилтай нь авахаар Япон улсын "Марубени" компанитай гэрээ хийжээ. Ингэснээр Японы талаас хүү бага, хугацаа урт хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа аж. "Бэрэн" групп 2003 оноос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төмрийн хүдэр боловсруулах чиглэлээр ажиллаж, анхны баяжуулах үйлдвэрээ 2007 онд ашиглалтад оруулж байж. 2009 онд Орхон аймагт баяжмалаас ангижруулсан төмөр гаргах үйлдвэр барьсан байна. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт туршихад, амжилттай болжээ. Орхон аймагт барих гангийн үйлдвэр ширэмний болон гангийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ширэмний үйлдвэр жилдээ 200 мянган тонн ширэм үйлдвэрлэх гэнэ. Гангийн үйлдвэр нь 100 мянган тоннын хүчин чадалтай байх нь.

Хуваалцах