Монголоос анхны Нобелийн шагналтан удахгүй тодорно
МУИС-ийг Хатуу биеийн физик гэдэг мэргэжлээр төгссөн Лхамсүрэнгийн Баяржаргал өөрийн баг эрдэмтэдийн хамт ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой боллоо хэмээн дэлхий даяар шуугиж, бичиж байна.
Мэдээллийн алба

МУИС-ийг Хатуу биеийн физик гэдэг мэргэжлээр төгссөн Лхамсүрэнгийн Баяржаргал өөрийн баг эрдэмтэдийн хамт ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой боллоо хэмээн дэлхий даяар шуугиж, бичиж байна.
Тэд байгаль дээрээ нэн ховор байдаг алмаз, маргад эрдэнийг таримал үйлдвэрлэлийн аргаар ургуулан гаргаж авч болдог гэдгийг өөрсдийнхөө олон жилийн уйгагүй судалгааны үндсэн дээр нээгээд байгаа юм.
Энэхүү үнэтэй цартай чулууг зохиомол аргаар гаргаж авах, бий болгох тал дээр дэлхийн эрдэмтэд сүүлийн 60 гаруй жилийн турш өөрсдийн хүч хөдөлмөр, судалгаагаа зориулсан гэхэд болно.
Шохойн чулуунаас гарган авч болдог гэдгийг өөрсдийн судалгаанаас харуулсан тус судалгааны багт орон орны 6 эрдэмтэд Л.Баяржаргалын удирдлаган доор амжилттай ажиллан, үр дүнгээ үзээд байгаа нь энэ ажээ.
Өмнө нь 100 жилийн хугацаанд дутуу шатсан нүүрснээс алмазыг ургуулан гаргаж авч байжээ. Энэ чиглэлээр өдгөө Орос тэргүүлж байгаа бөгөөд үйлдвэрийн аргаар асар их эрэлт хэрэгцээг хангаад байгаа билээ.
Харин Л.Баяржаргал тэргүүтэй эрдэмтэдийн хувьд шугаман бус оптик гэдэг чиглэлээр эрдмийн туршилт, судалгаагаа хийдэг ажээ.
1997 онд их сургуулиа төгссөн Герман улсыг анх зорьж байсан Л.Баяржаргал өдгөө 38 настай. Түүний аав Лхамсүрэн нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдэс минералын музейн эрхлэгч, доктор бөгөөд Л.Баяржаргал нь түүний гурав дахь хүү нь гэнэ.


















