Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын 3 иргэн хилийн чанадад цаазын ял сонсчээ

Монгол Улсын 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон тоо өнгөрсөн оны эцсээр гарч байсан бол энэ сарын байдлаар 168 иргэн гэмт хэрэгт холбогдож, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа талаар Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 3 иргэн хилийн чанадад цаазын ял сонсчээ
Монголын 3 иргэн хилийн чанадад цаазын ял сонсчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон тоо өнгөрсөн оны эцсээр гарч байсан бол энэ сарын байдлаар 168 иргэн гэмт хэрэгт холбогдож, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа талаар Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээллээ. Үүнээс хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагийн гуравт цаазаар авах ял оноосон байна. Одоогоор тэдний ялыг түр хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Цаазын ял сонссон нэг иргэн нь Малайзын давж заалдах шатны шүүхээс ял авсан Н.Золзаяа гэх эмэгтэй юм. Түүний хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Малайз улсын холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлсэн байна.

Тэрхүү хүсэлтэд “Хэргийн ээдрээтэй байдлыг дахин нягталж , хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайз улсын холбогдох байгууллага, удирдах албан тушаалтнууд анхаарлаа хандуулна уу” хэмээн бичжээ. Зөвхөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүхийн өмгөөлөл үзүүлэх зардалд Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс 68.6 сая төгрөгийг гаргаад байгаа юм.

Хуваалцах