Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын анагаах ухааны салбарын оны шилдэг судлаачаар Т.Лхагва-Очир шалгарлаа

Монголын анагаах ухааны академийн “Оны шилдэг судлаач”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хамт олон”-г шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын анагаах ухааны салбарын оны шилдэг судлаачаар Т.Лхагва-Очир шалгарлаа
Монголын анагаах ухааны салбарын оны шилдэг судлаачаар Т.Лхагва-Очир шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын анагаах ухааны академийн “Оны шилдэг судлаач”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хамт олон”-г шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Шалгаруулалтад ХСҮТ-ийн Лабораторийн тасгийн их эмч Т.Лхагва-Очир Эрдэм судлалын бүтээлээрээ нэр дэвшиж “Монголын анагаах ухааны салбарын 2017 оны шилдэг судлаач”-аар шалгарчээ.

Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Ц.Лхагвасүрэн шилдэг судлаач Т.Лхагва-Очирт батламж, дурсгалын зүйлийг гардуулаад хавдар судлалын шинжлэх ухаанд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Академич Ц.Лхагвасүрэн Монголын анагаах ухааны академийн нэрийн өмнөөс шалгарсан оны шилдэг хамт олон, судлаач нартаа хандаж “Шийдвэр гаргагчдыг оновчтой нотолгоогоор гэгээрүүлэгч нь байхыг хүсэж, та бүхний эрдэмлэг, бүтээлч, хамтын үйл ажиллагаанд гялалзсан амжилт, сайн сайхан бүхнийг дээдлэн хүсье” гэлээ.

Хуваалцах