Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ

Энэ өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ
Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна.Энэ өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нар Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 29 жилийн өмнө анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн нь Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Р.Оюунбадам байсан юм.

Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 гаруй жил ажилласан бөгөөд түүнийхээ 20 жилд нь эмэгтэйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байгууллагын хөгжилд өөрийн ухамсарт амьдрал, залуу нас, сурсан эрдэм, мэдлэгээ зориулан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эрхэм хүмүүн билээ гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах