Монголын баг Гозонтек хотын нисэх буудалд газардлаа
Монголын баг гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрийн хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна.
Мэдээллийн алба

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилтан, Онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ. Тэд зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09:50 цагт буюу Улаанбаатарын цагаар 13:30 цагт амжилттай газардлаа.
Монголын баг гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрийн хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна. Халуун сэтгэл өвөрлөн эх орныхоо захиас даалгаврыг биелүүлэхээр үүрэг аван мордсон зоригт хөвгүүд, охиддоо амжилт хүсэхийн хамт, тэднийг зорьсон газарт нь саадгүй тээвэрлэн хүргэсэн “Mongolian Airways” компанийн хамт олонд халуун сэтгэлт ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
Энэ мөчид Франц, Солонгос, Итали улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буугаад байнагэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


















