Монголын байгалийн өв сан болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Монголын байгалийн өв сан (МБӨС)-гийн Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Монголын байгалийн өв сан (МБӨС)-гийн Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр МБӨС-ийн үйл ажиллагаа, эрхэм зорилго, байгаль хамгааллын чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, санаачилгуудыг танилцуулж, Монгол Улсын байгаль хамгааллын салбарт түүхэн ач холбогдолтой “Өнө мөнхийн Монгол” байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд байгаль орчныг хамгаалах, тогтвортой санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал болохыг онцлов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль хамгааллын салбарт олон талт түншлэлийг дэмжин ажиллаж байгааг уулзалтын үеэр тэмдэглэж, цаашид бодит үр дүн бүхий хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


















