Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт 12 дугаар сарын 6-нд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо
Монголын дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт 12 дугаар сарын 6-нд боллоо.

Нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хезнович Стефан, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцсон юм.

Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт кофе шопын үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах