“Монголын эдийн засгийн чуулган-2022” өндөрлөлөө
Дэлхий дахины болон Монгол Улсын дотоодын амаргүй нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд давхцан зохион байгуулагдсан тус чуулган дөнгөж сая албан ёсоор өндөрлөлөө.
Мэдээллийн алба

“Монголын эдийн засгийн чуулган-2022” "Шинэ сэргэлт" уриан дор өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Дэлхий дахины болон Монгол Улсын дотоодын амаргүй нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд давхцан зохион байгуулагдсан тус чуулган дөнгөж сая албан ёсоор өндөрлөлөө.
"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулан хүргэлээ.


















