Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана
Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана. Зураг: МҮОНРТ

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Тодруулбал, Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Анагаахын багш, эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр аж. Дэлхий дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.

Хуваалцах