Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа багтлаа

CiteScore, SJR болон SNIP үнэлгээ хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж жагсаалтад оржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа багтлаа
Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа багтлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шинжлэх ухааны академи олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэйгээр Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – “Mongolia Journals Online (MongoliaJOL)”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Тус платформын баг Монгол Улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагын эрдэм шинжилгээний долоон сэтгүүлтэй хамтран ажиллаж, тэдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системд индексжүүлж ирсэн.

Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр(Elsevier)-ийн салбар Скопус(Scopus)-ийн мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний 25000 гаруй сэтгүүлийн “CiteScore 2019” үнэлгээ гарсан бөгөөд уг мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг хангасан ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий CiteScore, SJR болон SNIP үнэлгээ хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж жагсаалтад оржээ.

Хуваалцах