Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монголын геологи хайгуулын VI чуулга уулзалт болно

Монголын геологи хайгуулын VI чуулга уулзалт нь 2014 оны энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын геологи хайгуулын VI  чуулга уулзалт болно
Монголын геологи хайгуулын VI чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монголын геологи хайгуулын VI чуулга уулзалт нь 2014 оны энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү уулзалтын зорилго нь шинжлэх ухааны онол, ажлын дадлагын талаар харилцан туршлага солилцож, шинэлэг болон онцлог геологийн судалгааы төслүүдийг танилцуулж, тэдгээрт хөрөнгө оруулалт татах, улмаар төрийн бодлогод өөрийн салбарын онцлогийг таниулан, санал бодлоо нэгтгэж тусгахад оршиж байгаа гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Зорилгын хүрээнд Монголын геологийн эрх зүйн орчноос гадна стратиграф, тектоник-магматизм, металлогени, зэрэг геологийн чухал ач холбогдолтой асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий өгүүлэл, илтгэлүүдийг нэгтгэн “Хайгуулчин” сэтгүүлд монгол хэлээр, “Mongolian Geoscientist” сэтгүүлд анли хэлээр хэвлэгдэнэ.

ШУА-ийн палеонтологийн төв, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль зэрэг байгууллага болон хувь хүний цуглуулсан палеонтологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс хүдрийн дээжсийн үзэсгэлэн-уралдаан зохион байгуулж шилдэг дээжсийг “Палеонтологийн олдвор”, “Ховор сонин дээж”, “Хүдэр чулуулаг болон геологийн тулгуур зүсэлт” гэсэн гурван төрлөөр шалгаруулах ажээ.

Хуваалцах