Монголын гурван бөх медалийн төлөө барилдлаа
Өнөөдөр “Бишкек Арена”-д 23 хүртэлх насны Азийн АШТ сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.
Мэдээллийн алба

Кыргызстаны Бишкек хотод болсон бөхийн төрлүүдийн “U17” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн ангилалд Монголын гурван бөх хүрэл медалийн төлөө барилдсан ч медаль хүртэж чадсангүй.
Тодруулбал, 45 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин А.Мөнхтөгс Туркменистаны Азымберди Аширгулиевт, 55 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Б.Одсүрэн Кыргызстаны Аскат Токтоматовт, 110 кг-д Архангай аймгийн тамирчин М.Рэнцэндаржаа Узбекистаны Хикматулло Курбановт ялагдлаа.
Өнөөдөр “Бишкек Арена”-д 23 хүртэлх насны Азийн АШТ сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.


















