Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдлоо

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “Аз жаргалын эрэлчин” дуурийг Монголын хүүхдийн ордон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан тоглож эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдлоо
Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “Аз жаргалын эрэлчин” дуурийг Монголын хүүхдийн ордон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан тоглож эхэллээ.

Тус хүүхдийн дуурийн нээлтийн тоглолт Монголын хүүхдийн ордны их танхимд өнөөдөр болсон бөгөөд хамгийн эхний үзэгч хүүхдүүд нь халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд байсан юм. Хүүхэд багачууддаа үнэ төлбөргүйгээр тоглосон уг дуурийг томчууд хүүхдүүдэд зориулан тоглодог байсан бол Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд сэргээн тоглож байгаагаараа онцлогтой гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах