Монголын хамгийн хурдан хүүхдээр Г.Ган-Эрдэнэ, Т.Солонго нар шалгарлаа
Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит Монголын хамгийн хурдан хүүхдийг шалгаруулах улсын хөнгөн атлетикийн тэмцээнд 7 аймгийн 80 гаруй тамирчид өрсөлдсөв. Эрэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн харъяат Г.Ган-Эрдэнэ шалгарсан бол эмэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн харъяат Т.Солонго шалгарч МОНГОЛЫН ХАМГИЙ
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит Монголын хамгийн хурдан хүүхдийг шалгаруулах улсын хөнгөн атлетикийн тэмцээнд 7 аймгийн 80 гаруй тамирчид өрсөлдсөв. Эрэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн харъяат Г.Ган-Эрдэнэ шалгарсан бол эмэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн харъяат Т.Солонго шалгарч МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮҮХДЭЭР тодорлоо.
Багийн нийт дүнгээр Ж.Ганболд дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол дэд тэргүүн байрт Өмнөговь аймгийн Б.Хадбаатар дасгалжуулагчтай баг тамирчид, гуравдугаар байрт Архангай аймгийн БХүрэлбаатар дасгалжуулагчтай баг тамирчид шалгарчээ.




















