Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, "Махимпекс" ХК, "Би Ди Сек" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК болон "ЛэндМН ББСБ" ХК нар хасагдаж шинээр "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, "Сэндли ББСБ" ХК, болон "Голомт банк" ХК нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.

№ Үнэт цаасны нэр Үсгэн код Зах зээлийн үнэлгээ /20221230/ Өдрийн дундаж гүйлгээ 1 "АПУ" ХК APU 1,584,895,341,813 59,732,950 2 "Голомт банк" ХК GLMT 1,030,229,407,844 23,082,452 3 "Ард санхүүгийн нэгдэл " ХК AARD 139,637,603,440 88,800,054 4 "Эрдэнэ Pесурс Девелопмент Корпорэйшн" ХК ERDN 227,286,864,495 10,565,106 5 "Инвескор ББСБ" ХК INV 379,100,126,405 9,758,428 6 "Төрийн банк" ХК SBM 494,512,534,125 6,953,841 7 "Сэнтрал Экспресс Си Ви Эс"ХК CUMN 139,920,214,817 16,727,178 8 "Говь" ХК GOV 193,717,536,000 8,519,435 9 "Улсын Их Дэлгүүр" ХК UID 145,556,802,384 7,888,476 10 "Тавантолгой" ХК TTL 426,851,446,000 3,612,162 11 "Түмэн шувуут" ХК TUM 70,092,000,000 15,452,054 12 "Монос хүнс" ХК MFC 51,000,002,389 13,638,418 13 "Мандал даатгал" ХК MNDL 52,547,465,672 10,071,254 14 "Сүү" ХК SUU 162,354,050,801 2,854,496 15 "Богд банк" ХК BOGD 124,937,500,000 4,355,912 16 "Ард кредит ББСБ" ХК ADB 36,009,850,054 5,135,202 17 "Ард даатгал" ХК AIC 23,218,750,000 6,931,135 18 "Монгол шуудан" ХК MNP 99,072,497,367 1,323,599 19 "Сэндли ББСБ" ХК SEND 36,242,932,700 2,269,402 20 "Бодь даатгал" ХК BODI 29,926,912,544 2,837,642

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хуваалцах