Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хүүхдийн ордныг "Хангарьд" одонгоор шагналаа

Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, баярын хурлаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн ордныг "Хангарьд" одонгоор шагналаа
Монголын хүүхдийн ордныг "Хангарьд" одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, баярын хурлаа хийлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэснийг бид өмнө мэдээлсэн.

Монголын ирээдүй болох хүүхэд багачуудад эрдэм мэдлэг хүртээх, урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн ажиллаж 60 жилийн түүхэндээ нийт 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосныг нь НИТХ-ын Тэргүүлэгчид өндрөөр үнэлж “Хангарьд” одонгоор шагналаа. Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардууллаа.

Хуваалцах