Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэв

Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа бүтээе” аяныг эхлүүлж Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо нэгдсэн бөгөөд байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, нийгэмд чиглэсэн сайн дурын аянд нэгдэх зэрэг арга хэмжээнүүдэд нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэн оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэв
Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн хаврын улиралд мод тарих ажлыг улс орон даяар зохион байгуулан “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, “Монголын бартаат замын авто спортын холбоо” энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд улиас, шинэс зэрэг 100 гаруй ширхэг мод тарьсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран өчигдөр буюу энэ сарын 25-нд Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд мод тарих ажил зохион байгууллаа.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа бүтээе” аяныг эхлүүлж Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо нэгдсэн бөгөөд байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, нийгэмд чиглэсэн сайн дурын аянд нэгдэх зэрэг арга хэмжээнүүдэд нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэн оролцож байна.

Ташрамд дуулгахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй оролцож байна.

Хуваалцах