Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын нутгийн удирдлагын холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулав

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй “Монгол Улсын үндсэн хууль өөрөө удирдах байгууллага” сэдэвт хэлэлцүүлэгт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын нутгийн удирдлагын холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулав
Монголын нутгийн удирдлагын холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй “Монгол Улсын үндсэн хууль өөрөө удирдах байгууллага” сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн улирдлагын холбооны тэргүүн С.Батболд оролцлоо.

Тэрбээр хэлэхдээ "Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж орон нутгийн удирдлагын тогтолцоо болох Ардын Депудатуудын хурал нь ИТХ, АДХ-н Гүйцэтгэх захиргаа нь Засаг дарга болж шинэчлэгдсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуульд өөрөө удирдах байгууллагын үзэл санаа, утга учир, чиг хандлагыг зөв ойлгож зүгшрүүлэх улам боловсронгуй болгон хөгжүүлэх, нэр хүнд,байр сууриа бэхжүүлэх асуудал нь өнөөгийн бидний эрхэм зорилго. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил ид өрнөж буй энэ үед нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар бид хэлэлцэж олон талаас нь ярилцаж санал бодлоо нэгтгэж төр засагтаа уламжлах шаардлага тулгарч байна. Иймд бид “Монгол Улсын Үндсэн хууль ба өөрөө удирдах ёс” гэсэн сэдвээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.

Хуваалцах