Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017”  эрдэм шинжилгээний бага хурал болно
“Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх Пүрэв гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус олон улсын хуралд ОХУ, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Тайван, Швейцар, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Мөн тус ойн хүрээнд 1967 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Могод сумаын нутагт болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг 7 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Уг хээрийн хурлын бэлтгэл ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмо хайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын 3 сегментийн талбайд явуулж байна. Уг хагарлын судалгааны талбайд хагаралд хөндлөн зүсэлтээр ухсан сувгийн (тренч) ханан дээр геологийн зураглал хийх ба дээрх геофизикийн хээрийн хэмжилтийн анхан шатны үр дүнтэй харьцуулан хэлэлцүүлэх аж.

Хуваалцах