Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн дээд амжилтыг тогтоов
АНУ-ын Лос Анжелес хотод энэ сарын 2-3-ны хооронд зохиогдсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ оролцон дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн (5786 оноо)-гээр аваргын цом хүртлээ
Мэдээллийн алба

АНУ-ын Лос Анжелес хотод энэ сарын 2-3-ны хооронд зохиогдсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ оролцон дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн (5786 оноо)-гээр аваргын цом хүртлээ.
Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчилж чадсан байна.

Тэрбээр "Хоёртын тоолол" төрөлд 5 минутад 900 цифр тогтоон алдаагүй санаснаар урьд өмнө нь Т.Энхжингийн /822 цифр/ эзэмшиж байсан рекордыг шинэчиллээ. Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчилж чадсан байна.


















