Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын ойн бүрхэвчийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээгээр тооцоолно

Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан тооцоолох ажил эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын ойн бүрхэвчийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээгээр тооцоолно
Монголын ойн бүрхэвчийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээгээр тооцоолно. Зураг: МҮОНРТ

Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан тооцоолох ажил эхэллээ. Энэ төслийн ажил Ази, Номхон далайн орнуудын ойн сүлжээний дэмжлэгтэйгээр 108 сая америк долларын санхүүжилтээр хэрэгжих юм.

Байгаль орчин, сургалт, судалгааны мэргэжилтэн Н.Нарангэрэл ярилаа. Манай улс ойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж жилдээ нэг тэрбум америк долларын орлого олдог байна. Харин 6-15 сая шоо метр мод бэлтгэж, 150 гаруй тэрбум америк долларын орлого олох боломж байгааг МУИС-ийн доктор Б.Батчулуун хэлж байна.

Манай улс Герман улсын тусламжтайгаар олон зорилтот ойн тооллогыг хийж, нийт газар нутгийг 45 хувийг эзэлдэг 9.1 сая га ойн нөөцтэй гэсэн дүн мэдээлэл гарсан. Харин хиймэл дагуулын тусламжтай тооллогоор нь илүү нарийн тооцоолол гарна гэж үзэж байна.

Хуваалцах