Монголын орчуулгын баг М.Горькийн сургуулийг зорино
ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, түүний дэргэдэх Үндэстнүүдийн утга зохиолын ордны зүгээс тус сургуульд суралцахыг хүсэж буй утга зохиолын авъяастай, 2018 онд дунд сургууль төгсөх сурагчид
Мэдээллийн алба

- Утга Зохиолын Дээд Сургууль үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сургуулийг үндэслэгч А.М.Горькийн мэндэлсний 150 жилийн ойд -
“Оюутан-2018” Утга зохиолын уралдаант шалгаруулалтын журам
ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, түүний дэргэдэх Үндэстнүүдийн утга зохиолын ордны зүгээс тус сургуульд суралцахыг хүсэж буй утга зохиолын авъяастай, 2018 онд дунд сургууль төгсөх сурагчид болон 30 хүртэлх насны залуусын дунд уран зохиолын уралтдаант шалгаруулалт зарлаж байна. (Хаяг: Россия, Москва, Тверской бульвар, 25; метро “Пушкинская”, “Чеховская”, “Горьковская”/ “Тверская”/).
Уралдаант шалгаруулалтад оролцогсод нь дараах шаардлагыг хангасан байна:
• Үргэлжилсэн үгийн зохиол (өгүүллэгүүд, богино хэмжээний тууж), нийт хэмжээ 60-80 мянган тэмдэгт (зай авсантайгаа); хэрэв уг зохиол нь орос хэл дээр бичигдээгүй бол зохиолын эх болон орчуулгыг хавсаргана (хадмал орчуулга байж болно);
• Яруу найргийн бүтээл нь 500-700 мөр байна; хэрэв тухайн шүлгүүд нь орос хэл дээр бичигдээгүй бол эх зохиолыг хадмал орчуулгын хамт хавсаргана;
• Жүжгийн зохиол нь 45-80 мянган тэмдэгт байна (зай авсантайгаа); хэрэв уг жүжиг нь орос хэл дээр бичигдээгүй бол эх зохиол болон орчуулгыг хавсаргана;
• Орос болон Зөвлөлтийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээл, утга зохиолын асуудлын талаар бичсэн шүүмж судлалын бүтээлүүд; орос хэл дээр бичигдээгүй бол эх зохиолыг хадмал орчуулгын хамт хавсаргана, нийт хэмжээ 50-60 мянган тэмдэгт байна; (зай авсантайгаа).
Бүтээлийн эх бэлтгэлд тавигдах шаардлага:
Уралдаант ирүүлсэн хүсэлт болон бусад бичиг баримт нь тусдаа гурван файлаас бүрдэнэ:
1. Оролцогчийн нэр _ Хүсэлт
2. Оролцогчийн нэр _ Намтар
3. Оролцогчийн нэр _ Зохиолын нэр (тухайн түүвэр дэх эхний зохиолын гарчгийн эхний хоёр үсэг). Жишээ нь: 1. Дорж_ хүсэлт, 2. Дорж_ намтар; 3. Дорж_Эх орон.
***
1. Оролцогчийн хүсэлт (хүсэлт үгүй бүтээлийг хүлээж авахгүй, хүсэлт илгээсэн тохиолдолд энэхүү уралдаант шалгаруулалтын нөхцлийг хүлээн зөвшөөрснийг нотлох болно); Тухайн хүсэлтэд оролцогчийн овог, нэр, төрсөн он, сар, иргэншил, боловсрол, оршин сууж буй хаяг, (шуудангийн хаяг), холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой бичсэн байх;
2. Товч намтар, бүтээлийн жагсаалт (хэрэв байгаа бол);
3. Уралдаант шалгаруулалтад илгээж буй бүтээлүүд.
***
Уралдаанд ирүүлэх бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа 2018.01.20-ны өдрөөр тасалбар болно.
Дээрх бүтээлүүдийг konkurs@litinstitut.ru болон mongol.translators@gmail.com цахим шуудангийн хаяг руу: Оюутан-2018 гэсэн нэр өгч давхар илгээнэ үү.
Энэхүү уралдаанд бүтээл нь шалгарагсдыг Утга зохиолын дээд сургуульд элсэн суралцахад дэмжлэг үзүүлэх болно.


















