Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын радиогийн зайн сургалтад зориулсан ном сурах бичиг хүлээн авах ёслол боллоо

МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын редакц олон нийтэд шуурхай, тэнцвэртэй бодит мэдээллийг хүргэх, соён гэгээрүүлэх үүргээ олон арван жил амжилттай гүйцэтгэж ирсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын радиогийн зайн сургалтад зориулсан ном сурах бичиг хүлээн авах ёслол боллоо
Монголын радиогийн зайн сургалтад зориулсан ном сурах бичиг хүлээн авах ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн зайн сургалтад Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн хөтөлбөрийн газраас ном сурах бичиг хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

МҮОНР-ийн “Цагаан лавай” дуу хөгжмийн их студид 16:30 цагт эхэлсэн тус арга хэмжээнд МҮОНР-ийн Радио цэцэрлэг зайн сургалтын редактор Ю.Гантөмөр, БСШУЯ, сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Б.Үүлэнсолонго, СӨБ-ын газрын мэргэжилтэн Д.Оюунбат, ХХЕГ-ын соёл сургалт эрхэлсэн дэд хурандаа Б.Дагийсүрэн, ХХЕГ-ын соёл сургалт эрхэлсэн ахлах дэслэгч Б.Батцэцэг, Японы “Хүүхдийг ивээх сан” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч н.Гэрэлтуяа, тус сангийн ажилтан н.Урангоо, БГД-ийн 87 дугаар цэцэрлэг арга зүйч багш н.Наранцэцэг, н.Уранбилэг, БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч багш н.Энхцэцэг, н.Наранчимэг цэцэрлэгийн насны зарим хүүхэд оролцсон юм.

МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын редакц олон нийтэд шуурхай, тэнцвэртэй бодит мэдээллийг хүргэх, соён гэгээрүүлэх үүргээ олон арван жил амжилттай гүйцэтгэж ирсэн билээ.

Уг редакц нь хүүхэд залуучуудын нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлэн боловсрол, соёл урлаг эрүүл мэнд, хууль эрх зүй танин мэдэхүйн олон төрлийн мэдээ мэдээлэл нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг бөгөөд танин мэдэхүйн олон талт зорилтот нэвтрүүлгийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бага насны хүүхдэд зориулсан зайн сургалтын радио цэцэрлэг юм.

Энэ хичээлийн жилд Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” төслийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Хичээл МҮОНР-иор урьдын адил мягмар гараг бүрийн 10:05 цаг эхэлж, 10 минутын хугацаатай явагдана. Харин давталтын дугаар лхавга гарагийн 10: 05 цагт хүрнэ.

Зайн сургалтын Радио цэцэрлэгийн хичээлийг эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн хийж байгааг, хүүхэд ямар идэвх чармайлттай байгааг, танд ямар асуулт хүсэлт байгааг зохион байгуулагчид захидлаар сард нэг удаа авах аж. Иймд хэрвээ захидал бичихийг хүсвэл МҮОНР-ийн “Радио цэцэрлэг нэвтрүүлэгт” гэсэн онлайн хаяг, шуудангаар, хүнээр дайлгаж авах гэнэ.

Онлайнаар илгээх фэйсбүүк хаяг: Радио цэцэрлэг. Нэвтрүүлгийн багийн уран бүтээлчид сонсогчидтойгоо сард нэг удаа утсаар ярилцана. Уг ярилцлагыг бусад аймаг, хотын хүүхэд сонсох бол мягмар гараг бүрийн МҮОНР-ийн “Тэнхлэг” хөтөлбөрөөр 15:20 цагт эхлэх “Хичээлээ давтацгаая” ярилцлагаас хүлээн авах боломжтой. Энэ үеэр эфирийн 305022 дугаараар ярьж, 8980-9106 дугаарт мессеж илгээх боломжтой.

Хуваалцах