Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын соёлын үдэш”-ийг Стокхольм хотноо зохион байгууллаа

Швед улсын нийслэлд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Стокхольмын соёлын үдэш” арга хэмжээнд ойролцоогоор 130 орчим соёл урлагийн байгууллага оролцож өөр өөрсдийн соёлын бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын соёлын үдэш”-ийг Стокхольм хотноо зохион байгууллаа
“Монголын соёлын үдэш”-ийг Стокхольм хотноо зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“Монголын соёлын үдэш” арга хэмжээг Стокхольм хотноо зохион байгууллаа. Швед улсын нийслэлд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Стокхольмын соёлын үдэш” арга хэмжээнд ойролцоогоор 130 орчим соёл урлагийн байгууллага оролцож өөр өөрсдийн соёлын бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм.

Тэгвэл энэ жилийн тухайд тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны санал болгосноор Стокхольм хотын захиргаатай хамтран “Монгол Үндэстний үнэлэмж” хөтөлбөрийг ийнхүү амжилттай толилуулав.

Энэхүү арга хэмжээнд Элчин сайдын яамнаас гадна Швед улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголчуудын холбоо, Соёлын элч, ТББ-ууд, Сургалтын төвүүд мөн хэвлэл мэдээллийн төлөөлөл, урлаг соёлын авьяастнууд маань идэвхтэй оролцлоо.

Соёлын үдэшлэгийн үеэр монгол гэр болон асрууд барьж Монгол төрт ёсны түүх, өв соёлын иргэншил сэдвээр сурталчилгаа яриа явуулахын зэрэгцээ уламжлалт цагаан идээ, ааруул, хэвийн боов, өрөм, хайлмаг, бяслаг тэргүүтнээр ширээ зaсaж үдэшлэгт ирсэн иргэдийг дайлсан юм.

Түүнчлэн Элчин сайдын яамны зүгээс Монгол эх орныхоо баялаг соёл, өв уламжлал, хөгжил дэвшлээ суугаа нутаг орондоо таниулан харуулах, Нордикийн бүс нутагт амьдарч буй монголчуудынхаа бүтээл, авьяас чадварыг сурталчлан харуулах үйлсийн төлөө монголчууд түмэнтэйгээ ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа энэ ташрамд илэрхийлж байлаа гэж "Монголын мэдээ" сувгийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар мэдээллээ.

Хуваалцах