Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын таван иргэн БНХАУ-д зам тээврийн ослоор амиа алджээ

Монгол Улсын таван иргэн өчигдөр БНХАУ-ын Манжуур хот руу явах замд зам тээврийн осолд өртөн, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын таван иргэн БНХАУ-д зам тээврийн ослоор амиа алджээ
Монголын таван иргэн БНХАУ-д зам тээврийн ослоор амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын таван иргэн өчигдөр БНХАУ-ын Манжуур хот руу явах замд зам тээврийн осолд өртөн, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэд Манжуур хот орохоор хятад жолоочтой такси хөлсөлсөн гэх мэдээлэл байна. Тэд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд тэдний зорчиж явсан машин нь том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас баржээ.

Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан монгол иргэдийн дөрвөн том хүн, нэг нь бага насны хүүхэд бөгөөд Өвөрхангай, Архангай аймгийн иргэд аж.

Хуваалцах