Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын тогооч нар багаараа Азийн топ гуравт шалгарчээ

Энэ үеэр мастер тогооч н.Энхбаяр Дэлхийн тогооч нарын холбооны Азийн бүсийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тогооч нар багаараа Азийн топ гуравт шалгарчээ
Монголын тогооч нар багаараа Азийн топ гуравт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо болсон олон улсын тогооч нарын “А” зэрэглэлийн тэмцээнд манай тогооч нар багийн болон ганцаарчилсан төрөлд 12 хүрэл, 6 мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээнд Зүүн өмнөд Азийн болон Төв Азийн 12 улсын 700 гаруй тогооч 18 төрөлд өрсөлдсөн. Энэ үеэр мастер тогооч н.Энхбаяр Дэлхийн тогооч нарын холбооны Азийн бүсийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ.

Монголын тогооч нарын холбооны дэд Ерөнхийлөгч Р.Батбаатарын ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Монголын тогооч нар багаараа Азийн топ гуравт шалгарчээ

2024 онд Сингапур улсад "Хоолны олимп" болно. Энэ тэмцээнээс манай тогооч нар Тайландын бүсээс шалгарсан.

Одоо ирэх наймдугаар сард Филиппинд зохиох олимпын өмнөх сорил тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Хуваалцах