Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын түүх, соёлын зарим асуудлаар эрдэмтэд чуулна

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын түүх, соёлын зарим асуудлаар эрдэмтэд чуулна
Монголын түүх, соёлын зарим асуудлаар эрдэмтэд чуулна. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.

Хуралд монгол, япон, хятадын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцоно. Хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм.

Тухайбал академич Ж.Болдбаатар “Монголын өөрчлөн байгуулалтын түүхийн судалгаа, зангилаа асуудал”, профессор Футаки Хироши “XX зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд”, доктор Хөхбаатар “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөр Монгол”, доктор Б.Пунсалдулам “Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт”, доктор Д.Дашдулам “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа”, доктор Хирокава Саху “Богд хааны үеийн Халх монголын газрын бодлого”, доктор Н.Алтантөгс “XX зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг”, доктор Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу хийсэн алхам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Хуваалцах