Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын түүхийн олимпиад болно

Удахгүй тохиох “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит “Монголын түүх” II олимпиадыг “Thanks man” ТББ болон МУБИС хамтран энэ сарын 26, 27-нд зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын түүхийн олимпиад болно
Монголын түүхийн олимпиад болно. Зураг: МҮОНРТ

Удахгүй тохиох “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит “Монголын түүх” II олимпиадыг “Thanks man” ТББ болон МУБИС хамтран энэ сарын 26, 27-нд зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн буюу 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах энэхүү олимпиад нь тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Хоёрдугаар шатанд эх орон, тусгаар тогтнолын тухай 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийн хүрээнд эссэ бичиж өрсөлдөх ба оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулах аж.

“Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй” гэдгийн зохион байгуулагчдын зүгээс онцолж буй юм. Тиймээс эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа юм байна.

Олимпиадын үеэр сургууль, заах арга нэгдлийг ч мөн байр эзлүүлж цом, батламж, дурсгалын зүйл гардуулна.

Хуваалцах