Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүллээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Өнгөрсөн 7 сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин тэтгэвэрийг нэмэхээр улсын төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Өнгөрсөн 7 сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин тэтгэвэрийг нэмэхээр улсын төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан. Гэсэн ч засгийн газрын тогтворгүй байдал, улс төрчдийн үймээнээс болж өнөөдрийг хүртэл цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байна.

Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдэлээ. Төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт суулгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан яаралтай нэмэгдүүлэх, Ажлын байрны баталгааг хангах, төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх, сайд нарыг нөхөн томилох асуудлыг хурдасгаж, дараагийн асуудлаа шийдвэрлэхийг санауулсан шаардлага хүргүүлсэн байна.

Хуваалцах