Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн холбогдох удирдлага болон эмч, мэргэжилтнүүдийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн холбогдох удирдлага болон эмч, мэргэжилтнүүдийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтаар Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон 2023 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг ярилцан санал солилцлоо.

Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Эрүүл мэндийн яамтай хүн амын нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулах, анхны тусламжийн сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Цаашид Монголын Улаан загалмай нийгэмлэгийг хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажилд хамтран оролцохыг уриаллаа.

Хуваалцах