Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран наймдугаар сарын 11-15- ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран наймдугаар сарын 11-15- ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам болох бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид Хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Энэ үеэр Соёлын биет бус өвийн ай савд багтах “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж.

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурдсан 10 төрлийн хүрээнд зохион байгуулагдана.

  1. Монголын үндэсний хувцасны гар урлал

  2. Уламжлалт эсгий гар урлал

  3. Уламжлалт арьс ширэн гар урлал

  4. Монгол зургийн уламжлалт гар урлал

  5. Монгол сийлбэрийн уламжлалт гар урлал

  6. Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих гар урлал

  7. Уламжлалт наамлын гар урлал

  8. Үндэсний хөгжмийн зэмсэгийн гар урлал

  9. Мал аж ахуйн тоног хэрэгсэлийн гар урлал

  10. Монгол дарханы гар урлал

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг оролцогчдод олгож буй аж.

Хуваалцах